ФОТО: “Байгаль дэлхийгээ хамгаалъя”-д 200 бүтээл дэлгэжээ

Монгол, Хятад хүүхдүүдийн “Байгаль дэлхийгээ хамгаалъя” уран зургийн үзэсгэлэн Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” галерейд үргэлжилж байна. ӨМӨЗО-ы Монгол иргэдийн нийгэмлэгийн санаачилгаар зохион байгуулдаг хоёр орны хүүхдийн гар зургийн уралдааны энэ жилийн шилдэг бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгож буй юм.

2011 оноос уламжлалтай тус уралдаанд 1003 бүтээл ирүүлснээс үзэсгэлэнд 200-г нь дэлгэжээ. Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг “Улс орны зан заншил, уламжлал бүгд байгаль дэлхийтэй уялдаатай. Хүүхдийн хөгжил бол улс орны ирээдүй тул Монгол Улсын ирээдүйн хөгжлийн төлөө бид эл арга хэмжээг санаачлан зохион байгууллаа” гэв.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)