ФОТО: АН-ын байрны гадаах жагсаал

АН-ын дарга  З.Энхболд 12 дугаар сарын 06-ны өдөр АН-ын Хэрэг эрхлэх газарт бүртгүүлсэн гишүүдийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүйд тооцох тушаал гаргасан. Тодруулбал, АН-ын дүрэм, АН-ын VI Их хурлын тогтоолоор гишүүд анхан шатны нам дээрээ бүртгүүлж санал өгөх эрхээ авах байсан ч нэр бүхий хүмүүс АН-ын төв байранд бүртгэл явуулж олон тооны гишүүдийг бүртгэж дүрэм зөрчсөн байна. Дээрх гишүүдийг сонгуулийн саналын эрхгүй намын гишүүнд бүртгэх гэнэ. Бүртгэлийг дүрэм, журмын дагуу явуулаагүй Хэрэг эрхлэх газрын ажилтан, албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярт даалгажээ. Уг шийдвэрээс болж 17 мянган хүн шинэ даргын сонгуульд оролцох эрхгүй болж байна. Тиймээс тус намын гишүүд ийнхүү жагсаал хийхэд хүрчээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)