Флоридагийн цагдаа нар хүүд "пиццатай зөвлөгөө" өгчээ

Флорида хотын Цагдаагийн дуудлагын 911 дугаар луу Мануэл Бешара хүү өнгөрөгч баасан гарагт утасдаж “Өлсөж байна, өлсөж байна, пицца захиалъя” гээд тэр даруй утсаа салгажээ.

Харин тус цагдаагийн газрын цагдаа нар хүүд золгүй зүйл тохиолдсон эсэхийг шалгахаар гэрт нь очиход хүү эгчийнхээ хамт байсан бөгөөд ямар нэг таагүй зүйл болоогүй байв. Дээрх цагдаа нар Бешара хүүд пицца аваачиж өгөөд 911 дугаарыг зөв ашиглах талаар тайлбарлажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)