Флойд Мэйвэйдер өөрийнхөө тулаанд таван сая долларын бооцоо тавина

АНУ-ын цагаар энэ сарын 26-нд Лас Вегас хотноо тулааны спортыг доргиосон үйл явдал болно. Мэргэжлийн бокст ялагдаж үзээгүй Флойд Мэйвэйдер хоёр жилийн дараа их спортдоо эргэн ирж, холимог тулааны аварга Конор МкГрегортой мэргэжлийн боксын дүрмээр тулалдах юм. 

Хоёр тулаанч өнгөрсөн баасан гаригт хэвлэлийнхэний өмнө сүүлийн удаа уулзлаа. Энэ үеэр UFC холбооны тэргүүн Дана Уайт холимог тулаанч ирланд эрийг бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчин гэж онцолсон юм. Тэрбээр өөрийн холбооны тамирчнаа ялна гэдэгт итгэлтэй байгаа аж. Конор өөрийгөө 12 үе тулалдахад бэлэн, гэхдээ зөвхөн нэг үеийг л ашиглах болов уу гэж ярьжээ.

Үүний хариуд "Мөнгө" хочит Флойд урьд хожид үзэгдээгүй том бооцоо тавина гэж ярив. Тэрбээр энэ тулаанд өөрийгөө ялна гэж таван сая ам.долларын бооцоо тавих аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)