Финлядын армид эрэгтэй эмэгтэй цэргийн албан хаагчид нэг казармд хамтдаа амьдарна

Финландын Батлан хамгаалах яам армид алба хааж байхдаа эрэгтэй эмэгтэй хүмүүс нэг казарамд хамтдаа  амьдрах туршилт явуулах аж. "Батлан хамгаалах яамны 2-р сарын 18-ны өдрийн тушаалын дагуу эрэгтэй эмэгтэй цэргийн албан хаагчдыг нэг казарамд амьдрах туршилтыг 2020, 2021 онуудад хийх боломжтой. Туршилтад орохыг зөвшөөрсөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг нэг казарамд байрлуулна" гэж Финляндын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ. Гэхдээ ариун цэврийн өрөөнүүд тусдаа байх аж. Туршилтад сайн дурын хэлбэрээр оролцох бөгөөд зөвшөөрсөн албан хаагч ямар ч үед шалтгаанаа тайлбарлалгүйгээр цаашдын оролцооноос татгалзаж болох юм байна. Одоогийн байдлаар эрэгтэйчүүд эмэгтэйчүүд зөвхөн цэргийн сургуулилалтын үед эсвэл онцгой нөхцөлд хамтран байрладаг аж. 1995 онд эмэгтэй цэргийн албан хаагчдыг тусад нь байрлуулах ёстой гэсэн хууль батлагджээ. Нээлттэй эх сурвалжаас үзвэл Финландын арми 30.5 мянган хүнтэй. Жил бүр 18-аас дээш насны 20 мянга гаруй залуучууд болон төдий тооны охид бүсгүйчүүд цэрэгт татагддаг аж. Үүнээс гадна өнгөрсөн онд л гэхэд Финляндын Зэвсэгт хүчинд сайн дураараа цэргийн алба хаахаар 1.2 мянга гаруй эмэгтэй өргөдөл гаргасан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)