Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте 100 хоногт 3700 хүний аминд хүрчээ

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте орчин цагийн хамгийн тренд болсон улс төрч болоод байна. Тэрбээр улс орондоо хар тамхины эсрэг тэмцэнэ хэмээн амлалт өгч, төрийн тэргүүний суудалд суусан нэгэн. Тэгвэл Родриго Засгийн эрх авсан 100 хоногт 26 мянган хүн баривчилж, 3700-г нь цааш харуулсан гэсэн аймшигт тоо гарчээ. Тодруулбал, Родригог ерөнхийлөгч болсон нэг өдөрт дунджаар 36 хүн хар тамхины хэргээр өөд болсон аж. Гэхдээ филиппинчүүд ерөнхийлөгчийнхөө ажилд таатай байгаагаа илэрхийлсэн гэнэ. Өнгөрсөн сарын сүүлээр авсан санал асуулгаар 10 хүний найм нь түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэнэ. 

Гэхдээ ноён ерөнхийлөгчийн хийж буй хар тамхины дайнд гадныхан тун их дургүйцэж буй. Католик шашинтны сүм, Европын холбоо, Цагаан ордон, НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун гээд томчууд хар тамхины дайнаар далимдуулж хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна хэмээн шүүмжилсэн юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)