Федерер, Надалийн тоглолтын тасалбар таван минутад зарагдаж дуусав

Өнөө цагийн хоёр шилдэг теннисчин Швейцарийн Рожер Федерер, Испанийн Рафаэль Надаль нар Африкийн өсвөр тамирчдад туслах зорилго бүхий хандивын тоглолт хийхээр болжээ.

“Match for Africa” нэртэй уг тоглолт арванхоёрдугаар сарын 21-нд Швейцарийн Цюрих хотноо болох юм. Сонирхуулахад хоёр шилдэг теннисчний халз тулааныг үзэх сонирхолтой хүмүүс маш олон байсан тул интернэтээр арилжсан тасалбар нь тавхан минутын дотор зарагдаж дууссан гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)