У.Хүрэлсүх: Танай аав бол жинхэнэ эх оронч хүн байсан шүү

Монгол Улсын Ерөнхий сайд албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы ар гэрт хоёр өрөө байрны гэрчилгээг нь гардуулан өглөө. Тодруулбал, өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар СХД-ийн VI хороо, "Очир" хотхонд хоёр өрөө 60 м2 шинэ байр өгөх шийдвэрийг гаргасан бөгөөд дөнгөж сая хүлээлгэн өгчээ. Энэ үеэр Ерөнхий сайд талийгаачийн том хүү Б.Цолмонбаярт "Танай аав бол жинхэнэ эх оронч хүн байсан шүү. Ааваараа бахархаж яваарай" хэмээн захилаа. Б.Цолмонбаяр нь ирээдүйд цагдаагийн алба хаагч болох хүсэлтэй гэдгээ мөн илэрхийллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)