У.Хүрэлсүх: Сайд ирэхээр хэрэгтэй хэрэггүй хүмүүс дагаж явдгаа больцгоо. Явж ажлаа хий

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр  эрчим хүчний салбарын холбогдох байгууллагуудад ажиллаж, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж байна. Тэрбээр өнөөдөр үдээс өмнө нийслэлийн баруун бүсийн сайжруулсан түлшний үйлдвэрүүдтэй танилцах аж. 

Энэ үеэр тэрбээр Эрчим хүчний салбарын дарга нарт хандаж “Сайд дарга нар ирэхээр хэрэгтэй хэрэггүй хүмүүс ирж олноороо дагаж явдгаа одоо больцгоо. Явж ажлаа хий” хэмээн хэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)