УЦУОШГ: Нийт сумын 56,3 хувьд газрын гарц сайн байна

Булган аймгийн нийт сумын 56,3 хувьд газрын гарц сайн байгаа талаар аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төв мэдээлэв.

Намрын эхэн сар гарахад Сэлэнгэ, Булган, Гурванбулаг, Дашинчилэн, Орхон, Баяннуур, Рашаант сумын нутгаар газрын гарц дунд, бусад сумын нутгаар сайн, нийт нутгаар ургамлын өндөр 5-16 см.

Харин нэгж талбайн ургац Баян-Агт суманд 5.2, Бугат суманд 3.8, Тэшиг суманд 3.4, Хангал суманд 3.1, Бүрэгхангайд 2.6, Хутаг-Өндөр суманд 2.3 центнер буй. Бусад сумын нутагт нэг га талбайд 0.5-1.9 центнер ургацтай гэж аймгийн УЦУОШГ-ын  инженер Д.Энхээ ярив.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)