Ухань хотоос ирсэн 31 оюутныг маргааш эмнэлгээс гаргана

БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 31 оюутныг ХӨСҮТ-д тусгаарласан билээ. Оюутнуудын шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарсан хэмээн Эрүүл мэндийн яам мэдэгдлээ. 

Тэднийг энэ сарын 1-нд Ухань хотоос ирсэн даруйд нь шинжилгээ авч тусгаарласан юм. 14 хоногийн хугацаанд хоёр ч удаагийн лабораторийн шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан, мөн өдөр бүр эмчийн хяналтад байхад ямар нэг зовуурь илрээгүй аж.

"Оюутнууд Ухань хотод байхдаа нэгдүгээр сарын 23-наас хоёрдугаар сарын 1-нийг хүртэл Хятад улсын эмч нарт хянагдаж байгаад ирсэн эдгээр оюутны 14 хоног нь маргааш дуусах учир эмч нар хуралдан, маргааш эмнэлгээс гаргахаар шийдсэн" хэмээн ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү ярив.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)