Ухань хотод зэрлэг амьтадыг агнах, тэжээх, махыг нь хүнсэнд хэрэглэхийг хоригложээ


Хятадын Ухань хотын эрх баригчид зэрлэг амьтдын махыг хүнсэнд хэрэглэх, агнах, тэжээх, хууль бусаар худалдахыг хоригложээ. Энэ тухай тус хотын захиргаанаас гаргасан мэдэгдэлд дурдсан байна. Тусгай хамгаалалттай жагсаалтад багтсан, эдийн засгийн болон шинжлэх ухааны ач холбогдолтой амьтдыг мөн хүний тэжээсэн зэрлэг амьтдад ч уг хоригт оржээ. Харин шинжлэх ухааны судалгаа явуулах, популяцыг зохицуулах, гоц халдварт өвчний эх үүсвэрийг судлах, хянах ажлын хүрээнд тусгай зөвшөөрлийн дагуу агнахыг зөвшөөрөх аж. Өмнө нь олгосон бүх зөвшөөрлийг нэн даруй цуцалж, хүчингүй болгоно гэж мэдэгдэлд тэмдэглэжээ. Хориг таван жилийн хугацаанд хэрэгжих юм байна


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)