"Ухаалаг утастай үхдэл"

Өмнөд Солонгос улс явган зорчигчдод зориулж “Ухаалаг утастай үхдэл” гэсэн анхааруулах тэмдэг байршуулж эхэллээ.

БНСУ-д 2009 оны байдлаар ухаалаг утаснаас болж зам тээврийн 437 удаагийн осол тэмдэглэгдсэн бол 2014 онд үүнээс 1000 гаруй их тохиолдол гарчээ. Иймээс тус улсын Засгийн газрын санхүүжилтээр ард иргэддээ сэрэмжлүүлэг болгон эл анхааруулах тэмдгийг гар утаснаас үүдэж хамгийн их осол гардаг замууд дээрээ байршуулж эхэлжээ. БНСУ-ын дийлэнх иргэд ухаалаг утас хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг аж. Мөн зам хөндлөн гарч явах үед гар утсанд мэдэгдэл ирэхэд хүн өөрийн мэдэлгүй замын голд утас руугаа анхаарал хандуулан ямар ч болгоомжгүй болчихдог гэсэн судалгааг ч гаргаад буй. Уг тэмдэглэгээг эхний удаад үр дүн гарах хамгийн өндөр магадлалтай 5 газар байрлуулаад байна.

Эх сурвалж: Korea Times


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)