Уурхайчид татварын дарамтыг эсэргүүцэж, "Миний төлсөн татвар улсад минь багадаагүй" цахим аяныг эхлүүлжээ

Монголын уул уурхайн салбарт ажилладаг иргэд татварын дарамтыг эсэргүүцэж, "Миний төлсөн татвар улсад минь багадаагүй" хэмээн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж, дараах постыг оруулжээ.

"Би уурхайчин хүн. Би хэвийн бус нөхцөл, дуу чимээ, тоос тортог, хүнд хүчир нөхцөл, аюул эрсдэл дунд тасралтгүй 12 цаг ажиллан байж олсон хэдэн төгрөгөө татвар нэрээр мөлжүүлмээргүй байна. Миний улсад өгдөг татвар багадаагүй ээ. Нас залуу ч олон жил улсдаа татвараа төлж улс орны хөгжилд хувь нэмэр оруулж яваа олон мянган залуу ажилчин ангийн төлөөлөл.

Цагаан сар, наадам, шинэ жил гээд тэмдэглэлт баярыг гэр бүлийнхэнтэйгээ биш уурхайн талбарт өнгөрүүлэн байж авсан цалингаараа авлигачин улс төрчдийн халаасыг түнтийлгэж би лав чадахгүй.

Татвар төлсний минь хариуд төрөөс үзүүлж байгаа тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт, урамшуулал үнэндээ л инээдэм, мэдэхгүй байна. Тийм болохоор бидний татвар хаашаа ордог нь тодорхой.

Одоо хангалттай! Бидний татварын мөнгийг хувьдаа хувааж идсэн олон улс төрчдийн авлига хээл хахуулийн мөнгө өр зээлийг ард түмэн бид төлөх ёсгүйг хатуу анхааруулан эсэргүүцэж байна" гэжээ.

#МинийТөлсөнТатварУлсадМиньБагадаагүй


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (36)