Уурхайчид зөвлөлдөнө

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн үйл ажиллагааны хүрээнд уул уурхайн салбарын тогтвортой хөгжил, бүтээмжийг дээшлүүлэх, уурхайчдын ажиллах орчин, нийгмийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх зорилгоор маргааш Уурхайчдын улсын зөвлөлгөөн хийхээр болжээ. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөө” уриан дор зохион байгуулж буй уг зөвлөлгөөнийг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциац хамтран зохион байгуулж буй аж. 250 гаруй уурхайчин уг үйл ажиллагаанд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)