Уурхайн хятад ажилчид алт угаасан усаа Ерөө гол руу цутгаж байна гэв

“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТТБ Сэлэнгэ аймагт байрлах нэгэн уурхай хууль бусаар ажиллаж байгааг илрүүлсэн талаар мэдээлэв. Энэ талаараа “Тус аймгийн Бугант тосгоноос 13 километрийн зайд үйл ажиллагаа явуулдаг н.Дуламханд гэх захиралтай Монгол Хятадын хамтарсан уурхайн зургаан хятад ажилчин алт угаасан усаа Ерөө гол руу шууд цутгаж байна. Энэ нь байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа тул таслан зогсоохыг хүсэж байна” гэв. Түүнчлэн нутгийн иргэд “Буганд тосгоны байгаль орчны Улсын байцаагч А.Алтанбагана хахууль өгсөн нинжа нарын үйл ажиллагааг хэвийн явуулдаг гэсэн мэдээллийг ТББ-ынханд өгчээ. Тиймээс Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллагад мэдэгдэж яаралтай арга хэмжээ авахыг хүслээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)