Уурхайд унаад 40 цагийн турш могойтой байлджээ


62 настай Жон Уодделл АНУ-ын Аризона муж дахь орхигдсон уурхайд орон алт хайхаар шийдэж, тросоор дамжин цооног руу буужээ. Ёроолд хүрэхэд 15 метр дутуу байхад трос тасарснаас газарт унан хэд хэдэн хүнд гэмтэл авсан байна. Биедээ уух ус, идэх хоолгүй явсан түүнд аврагдах ямар ч боломж байсангүй. Учир нь гар утасны сүлжээ нүхэн дотор ажиллахгүй байснаас гадна уг уурхай авто замаас таван километрийн алсад байрлаж байв.

Гэтэл түүнд тулгарах хүндрэл үүгээр дууссангүй. Цооног дотор могойнууд амьдардаг ажээ. Уодделл тэнд байх хугацаандаа 40 цагийн турш могойнуудтай байлдсан бөгөөд тэднээс гурвыг нь устгаж чадсан гэнэ. Яг энэ үед хөрш айлын Терри Шрейдер нь түүнийг аварчээ. Терри найзынхаа төлөвлөгөөг мэдэж байсан бөгөөд товлосон өдрөө буцаж ирэхгүй бол туслахаар очно гэдгээ амалсан байжээ. Тиймээс лхагва гарагт уурхайд очиход Уодделл “Туслаарай, туслаарай” хэмээн хашгирч байсан гэнэ. Аврагчид тэр дороо уурхайд очсон ч аврах ажиллагаанд зургаан цагийг зарцуулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)