Уул уурхайн салбарт эрчим хүчний хэрэглээний есөн хувь ногдож байна

“Монгол Улсын эрчим хүчний үр ашиг, хүртээмж, түүнд хийсэн бүтцийн шинжилгээ” судалгаа хийснээ Үндэсний статистикийн хороо танилцууллаа. Улс орнууд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, байгаль орчин дахь сөрөг нөлөөллийг бууруулахаар зорьж буй. 

Дэлхийн нийт анхдагч эрчим хүчний нийлүүлэлтийн 14 орчим хувийг сэргээгдэх эрчим хүч бүрдүүлж буй бол манайд дээрх тоо дөрөв байгаа аж. Цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарын эрчим хүчний үр ашиггүй зарцуулалт хамгийн өндөр байгаа бөгөөд 2016 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон эдийн засгийн хоёр хүрэхгүй хувийг бүрдүүлж буй ч эрчим хүчний хэрэглээний 64.3 хувийг дангаар эзэлж байгаа гэнэ.

Харин уул уурхай, олборлолтын салбар нийт эдийн засгийн 38.5 хувийг бүрдүүлж буй ч эрчим хүчний хэрэглээний 9.3 хувийг эзэлж байгаа дүн гарчээ. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний үр ашиг нь өндөр байгаа юм. Манай улсын эрчим хүчний хэрэглээ 2005-2016 онд 82.6 петажоулиар буюу 53.8 хувиар нэмэгдсэнийг дээрх судалгаанд тэмдэглэсэн байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)