Уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлаар хэлэлцэнэ

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран “Уурхай, уулын үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжүүдийн ажлын байрны нөхцөл, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн сургалт, зөвлөлдөх уулзалт”-ыг энэ сарын 11-12-ны өдрүүдэд Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд зохион байгуулах гэж байна.

Тус зөвлөлдөх уулзалтад  УУХҮЯ, ХНХЯ, ЭМЯ, ОБЕГ, АМГТГ, МХЕГ, МҮЭ, НЭМҮТ болон ДЭМБ-ын 150 орчим төлөөлөл оролцож, уул уурхайн салбарын хэмжээнд Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэн, харилцан сайн туршлагаа хуваалцаж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм.

Хөдөлмөр эрхлэлтийн тоо баримтаас харахад уул уурхайн салбарт жилд дунджаар 70 орчим осол бүртгэгдэж, үүний улмаас 10 гаруй иргэн амь насаа алддаг байна


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)