Уулын замд мотоцикл онхолдож 33 настай эмэгтэй нас баржээ

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас гурван хүн амь насаа алдаж 14 хүн бэртжээ. Авто ослоор амь насаа алдсан гурван хүний хоёр нь нийслэлд, нэг нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал,2020.07.04-05-нд шилжих шөнийн 00:30 цагийн үед Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг уулын замд Kawasaki Ninja маркийн мотоцикл онхолдож, 33 настай, эмэгтэй амь насаа алдсан байна. Ослын улмаас 24 настай эрэгтэй гэмтжээ.

2020.07.05 өдрийн 13:20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг, Хайлаастын замд Hyundai Porter маркийн автомашины жолооч О нь замын хашлага мөргөсний улмаас 54 настай эрэгтэйгийн амь насыг хохироожээ.

2020.07.05-6-нд шилжих  шөнийн 01:40 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт асфальтан замд Dongfeng маркийн автомашины жолооч С нь замын зорчих хэсэгт зогсч байсан Suzuki Escudo маркийн И жолоочтой автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас 34 настай эрэгтэй амь насаа алдсан байна.

Зам тээврийн ноцтой ослоос гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан долоон зөрчил бүртгэгдсэн байна. Мөн явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 421 жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)