Утсаараа сурталчилгаа хийгээд уралдаанд оролцоорой

Америк, Англи, Тайланд, Япон, Канад зэрэг орнуудын оюутнуудын дунд зохион байгуулдаг “Gatsby зар сурталчилгааны дүрс бичлэгийн оюутны уралдаан энэ жил 9 дэх удаагаа болох гэж байна.

Оролцогчид “Gastby”-гийн бүтээгдэхүүнийг сурталчилсан дүрс бичлэгээ илгээх ёстой бөгөөд бүтээлүүдийг наймдугаар сарын 10-наас арваннэгдүгээр сарын 2-ны 15.00 цаг хүртэл хүлээж авах аж. Өнгөрөгч онд 920 гаруй залуус өрсөлдсөн уралдаан энэ удаад гар утсаараа реклам хийж, түүнийгээ илгээх боломжтой болж буйгаараа онцлог.

Оролцогчид http://award.gatsby.jp/mn/entry/ цахим хаягаар нэвтэрч бүтээлээ илгээх бөгөөд ялагчдыг 2016 оны нэгдүгээр сарын 30-нд тодруулж, шилдэг бүтээлийн эзнийг 300.000 иен буюу 5 орчим сая төгрөгөөр шагнаж, рекламыг нь Японы Террестриал телевизээр нэвтрүүлэхээс гадна Канадын зар сурталчилгааны наадамд оролцуулах гэнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)