Ус байхгүй

УИХ-ын гишүүн асан Д.Энхбат орон сууцжуулах хөтөлбөрийг бодлоготой өрнүүлэх ёстой гэсэн байр суурьтай явдаг бололтой. Жил ирэх бүр хэдэн мянган өрхөөр тэлж буй гэр хороолол, хүн амын хэрэглээ даган нэмэгдэж буй авто машины утаанаас үүдэлтэй агаарын бохирдол гаарч буй.

Гэр хорооллыг орон сууцжуулах нь үүний эсрэг тэмцэх гол арга мөн. Гэвч ус, цахилгааны нөөц, эх үүсвэр хүрэлцэх үү гэдгийг давхар тооцох ёстойг энэ эрхэм сануулан жиргэжээ.

Үнэхээр ч нийслэлийн хүн ам тэлээд буй атал эрчим хүчний эх үүсвэр нэмж бариагүй, зарим цахилгаан станцын хүчийг нэмж, өргөтгөх төдийгөөр л аргацааж буй. Нөгөө талаар цэвэр усны, тэр тусмаа гүний усны нөөц хомсдож эхэлснийг салбарынхан нь сануулж байгаа юм.

Үүнийг тэрбээр бодолцсон болов уу, “Орон сууц нэмж барья гэсэн ч ус байхгүй шүү дээ” хэмээн бичсэн байв. Эрчим хүчний нөөцийг цахилгаан станц барих замаар нэмэгдүүлж болно. Усыг харин яах вэ, бодох л хэрэгтэй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)