Усны хувцастай бүсгүй Хорватын Ерөнхийлөгч биш

Цэцгэн хээтэй тод шар өнгийн усны хувцастай шар үст, дур булаам бүсгүйн зураг цахим ертөнцөд тархаад буй. Сонирхолтой нь зургийн тайлбарт Хорватын Ерөнхийлөгч Колинпа Грабар-Китарович  хэмээх шошго зүүсэн байдаг. Харин олон нийтийн цахим сүлжээнд дур булаам Ерөнхийлөгч хэмээн түгээд буй уг зураг үнэндээ рэппер Ice-T-гийн гэргий загвар өмсөгч Коко Остиных аж. 

Рэппер нөхрийн хамт Миамид амарч байх үед нь түүний зургийг авсан байдаг бөгөөд эл зураг бүр 2009 оных гэнэ. Сонирхолтой нь Хорватын Ерөнхийлөгч хатагтайг эндүүрсэн тохиолдол энэ анхных нь бус гэнэ. Цэнхэр усны хувцастай шар үст бүсгүйн зургийг мөн л Ерөнхийлөгчийн имиж гэх тайлбартай цахим сүлжээнд нийтэлж байсан боловч угтаа зураг дээрх бүсгүй насанд хүрэгчдийн киноны жүжигчин байсан хэмээн "Dailymail" мэдээлжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)