Усны хаялгыг хуримтлуулагч болгов

 Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан сургууль бүр сурагчдаа хүлээж авах бэлтгэл базаадаг. Булган аймгийн Булган сумын III сургуулийнхан энэ хүрээнд нэгэн эко шийдлийг санаачлан нэвтрүүлсэн байна. Сургуулийн барилгын дээврээс буух усны хаялгын доор “Ус чандмань эрдэнэ” гэсэн бичигтэй төмөр торхнууд байршуулжээ. Бороо орох бүрт газраар нэг урсаж, шалбааг, тогтоол үүсгэдэг усыг ийнхүү хуримтлуулж, ногоон байгууламж услах, сургуулиа цэвэрлэхэд ашиглах юм байна. Сургууль гэлтгүй албан байгууллагууд ч усны хаялгыг ингэж ашиглах боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)