Усны мэргэжилтнүүдийг Германд сургана

Долоо дахь удаагийн “Экспо Монголиа -2019” үзэсгэлэн “Мишээл экспо”-гийн үзэсгэлэнгийн танхимд өчигдөр эхэллээ. Маргааш өндөрлөх энэ­хүү үзэсгэлэн нь үйлдвэр, аж ахуйн нэг­жүүд бизнесийн холбоо тогтоох, бусад орны мэр­гэжил нэгтнүүдэд өөрийн үйлдвэр­лэл, үйл­чилгээний шинэ технологийг танил­цуу­лах, бараа, бүтээгдэхүүнээ борлуулахад зууч­лах зорилготой юм.

“Экспо Монголиа”-г зохион бай­гуулагчид Германы эдийн засаг, хамтын ажиллагааны яам, Германы хүнд, хөнгөн ма­шин үйлдвэрлэгчдийн холбоо, Чех улсын ху­дал­­дааны танхим, үйлдвэр, аж ахуйн нэгжтэй хамт­­ран ажилладаг аж.

Тус үзэсгэлэнд барилга байгууламж, уул уурхай, нүүрс, байгалийн нөөц баялаг, дэд бүтэц, байгаль орчны технологи, тоног төхөөрөмж, туслах эрчим хүч, цахилгаан, эмнэлэг, эрүүл мэндийн хангамж, үйлчилгээ, хөдөө аж ахуй, ойжуулалт, хоол хүнс, тээвэрлэлт болон логистик, аж үйлдвэр, мэдээлэл харилцаа холбооны технологи, банк санхүү, боловсрол, нийгмийн үйлчилгээний салбарынхан оролцож байгаа бөгөөд 3 өдрийн турш эрдэм шинжилгээний хурал, семинар, зөвлөгөөн болж оролцогчид өөр хоорондоо туршлага солилцсон юм. Мөн энэ үеэр ажил хэрэгч олон илтгэл тавигдсан.

Үзэсгэлэнгийн үеэр Мон­­голын Усны академийн ерөнхийлөгч С.Чу­луунхүү, ХБНГУ-ын Усны академитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд гарын үсэг зурснаар ус, байгаль орчныг хамгаалах, хүний нөөцийг сургах, боловсруулах, туршлага солилцох зэрэг ач холбогдолтой.


Бэлтгэсэн: Б.Мөнхбаатар


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)