Ур чадварын тэмцээний үндэсний ялагчид ОХУ-ыг зорино

17 настнууд олон улсын ур чадварын тэмцээнд оролцох эрхээ гардахын төлөө өчигдөр ана мана үзэлцлээ. Тэд барилгын өрөг угсарч, халуун, хүйтэн, цэвэр, бохир усны хоолой холбоод тун завгүй. Зарим нь гэрлийг олон үйлдлээр удирдах систем хийж харагдав. 

Мөн гагнаж хадаж, харуулдаж, хоол хийж, бас үс засаж гялалзуулах” аж. Өөрт оногдсон багахан талбайдаа босон, суун нямбайлан ажиллах тэд дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох эрхийн төлөө ийнхүү өрсөлдөж буй. Солонгос, герман зөвлөхүүд “ажилсаг зөгийнүүдийг” ажиглаж өмнүүр, хойгуур нь алхана. 

Монгол Улсын мэргэшсэн, зөвлөх инженерүүд тэмцээ ний шүүгчээр ажилласан. Дэлхийн ур чадварын тэмцээнд ирэх онд ОХУ-ын Казань хотод болох бөгөөд МСҮТ-ийн, 22 нас хүрээгүй оюутнуудыг хамруулдгаараа онцлог. Үндэсний ялагч тодруулах тэмцээнд Дархан-Уул, Ховд аймаг, Налайх, Багануур дүүргийн МСҮТ-ийн сурагчид оролцож байна. 

Нэгдсэн дүн өнөөдөр гарч үндэсний ялагчид тодрох юм. Өрөг угсрагч, цахилгаан, сантехник, үсчин, мужаан, тогооч, токер, гагнуурын төрөлд тус бүр нэг буюу нийт найман оюутан дэлхийн тэмцээнд өрсөлдөнө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)