Уртын дуучин Д.Жавхаасайхан М.Дүгэрсүрэнтэй хамтарч уран бүтээл туурвина

"Авьяаслаг монголчууд-2016" шоуны оролцогч М.Дүгэрсүрэн уянгат цээл хоолойгоороо монгол түмний хүндлэлийг хүлээгээд байгаа билээ. Тэрээр "Авьяаслаг монголчууд-2016" шоуны шилдэг 32-т шалгарч, хагас шигшээд өрсөлдсөн ч Б.Ихэрсувдад шүүгчдийн саналаар дийлдсэн юм.

Тэгвэл уртын дуучин Д.Жавхаасайхан М.Дүгэрсүрэнтэй хамтарч уран бүтээл туурвихаар болсноо цахим хаягаараа дамжуулж илэрхийлэв.

Тэрээр "За авьяаслаг монголчууд" шоуны шилдэг оролцогч Дүгэрсүрэн ахтай уулзлаа. Сэтгэл санаа өөдрөг, гүндүүгүй сайхан эр юм аа. Хамтарч уран бүтээл хийхээр боллоо. Тун удахгүй та бүхэндээ хүргэх болно оо" хэмээв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (24)