Урлагийнхан Улс төрөөр оролдсоны ХАРИУ

Сонгууль болох сургаар Урлагаас Улс төрд орох залуусын цуваа үүсч зарим нь бүр дэвших тойргоо зарлаж сурталчилгааны ажилдаа ороод байгаа. Мэргэжлээсээ хальтарч улс төр рүү орсон тэдэнд хариу барих улс төрчид ч бас байна.

Урлаг руу хальтарсан улс төрчид:

1.Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

Ард иргэддээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлэн, төсөөлж байгаагүй содон сюрприз барьсан. Тэр нь ододтой хамтран дуулсан “Аяны шувууд” дуу байсан юм.  Тэрбээр цэнхэр дэлгэцээр мэндчилгээ дэвшүүлэхдээ албан үг уншиж, сүүгээ өргөдөг бол цахим ертөнцийн залуустаа төгөлдөр хуур тоглож, бас ч үгүй сайн дуулдаг гэдгээ харуулаад авсан.

2. БСШУЯ-ны сайд  Лу.Гантөмөр

Тэрбээр Эмэгтэйчүүдийн баяраар ээждээ зориулан эхийн тухай дууг дуулжээ.

3. УИХ-ын гишүүн Г.Уянга

Тэрбээр дуучин Ноён Бондгортой хамтран “Чи бидэн хоёр” дууг дуулсан нь цахим ерцөнцөд нэлээдгүй шуугиан тарьсан.  Энэ тухай дуучин Ноён Бондгор “Надад Г.Уянга гишүүний мэргэжил биш мэдрэмж нь их таалагдсан. Тийм учраас би хамтран дуулах санал тавьж, энэ уран бүтээлийг гаргалаа" гэсэн юм. 

3. “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай

УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй Л.Гүндалай сурталчилгааны ажлаа хэн хүнээс илүү хүчин чармайлт гарган хийж буй. Тэгвэл түүний бас нэгэн сурталчилгаа гарч, олны нүдийг орой дээр нь гаргаад амжсан. Л.Гүндалай “Монголоороо байгаасай” нэртэй дуу бичиж, дуулаад зогсохгүй өөрөө клипныхээ гол дүрд тоглосон байна. Ингэхдээ Чингис хааны дүр хувиран, тун ч үнэмшилтэй жүжиглэжээ.

4. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг

Тэрбээр Сар шинийн баяраар телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ бүжиглэх авьяастай гэдгээ харуулж олон нийтийн сүлжээг багагүй шуугиулаад авсан.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)