УРИЛГА

Монголд мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх, нийгэмд гүйцэтгэх сэтгүүлчдийн үүрэг, ур чадварыг дээшлүүлэх, залуу сэтгүүлчдийг дэмжих зорилготой БАЛДОРЖ сан сэтгүүлчдийн шилдэг бүтээлийг жил бүр шалгаруулж, 12 сэтгүүлч БАЛДОРЖ шагналтан гэх эрхэм цолыг хүртээд байгаа билээ. 

Энэ жил Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас БАЛДОРЖ шагналтныг шалгаруулах ёслолын ажиллагааг цуцалж, журамд нь түр өөрчлөлт оруулсныг сэтгүүлч та бүхэнд сонордуулъя. 

Улс орнуудыг айдаст автуулаад байгаа аюулт өвчний үед ч нийгмийн хамгийн хурц асуудалд хэвлэл мэдээллийн байгууллага, ажилтнуудын анхаарлыг хандуулж, тэдний хүчийг нэгтгэх, хөдөлмөрийг нь дэмжих зорилготой “БАЛДОРЖ САН” үйл ажиллагаагаа тасалдуулалгүй авч явахад бэлэн байгаа бөгөөд энэ удаад сэтгүүлчдийн төслийг шалгаруулж, тэргүүлсэн төсөлд тэтгэлэг олгохоор шийдвэрлэж дараах болзлыг танилцуулж байна.

ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА 

1. Зорилго 

Дэлхий нийтийг хамраад буй “Ковид2019”өөс үүдэн Монголын нийгэм, эдийн засаг, бизнес, гэр бүл, хувь хүний амьдралд гарсан өөрчлөлтүүд, тулгарч буй асуудлуудыг гарган ирэх, баримтжуулах, гарц шийдэл хайсан, сурвалжилсан сэтгүүлчийн бүтээл хийх зардлыг санхүүжүүлэх

2. Нийт санхүүжилтийн хэмжээ 

30 сая (2 хүртэл төсөл шалгаруулна.) 

3. Хугацаа 

Төслийг 2020 оны аравдугаар сарын 5 хүртэл хүлээн авч, шалгаруулна. Шалгарсан төслийг эл өдрөөс эхлэн жилийн турш хэрэгжүүлэх юм. 

4. Тавих шаардлага 

  • Давтамж өндөртэй бүтээлийн төлөвлөгөө 
  • Сэдэв болон хүртээмжийн хувьд өргөн цар хүрээтэй байх
  • Санхүүжилтээ телевиз, радиогийн цаг, сонин, сэтгүүл, сайтын өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулахгүй, нийгмийн хариуцлагын хүрээнд түгээх боломжтой редакцуудтай урьдчилан тохиролцох
  • Сэтгүүл зүйн салбарыг нийтэд нь төлөөлөхүйц лого, уриа үгтэйгээр бүх бүтээлүүдийг нийтлэнэ 

5. Оролцох хүмүүс

Сэтгүүлчид ба редакц

6. Сэдэв 

Төсөлд оролцох боломжтой сэдвийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг [email protected]-оос авна уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)