Урианхай сур харвааны дүн гаржээ

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 85 жилийн ойн үндэсний их баяр наадмын урианхай сур харваа энэ сарын 7-нд боллоо. Тус харваанд 175 харваач цэц мэргэнээ сорьсон юм. Энэ жил Говь-Алтай аймаг Дарви сум, Зэвсэгт хүчний Алдар спорт хороо “Жем интернешнл” компанийн харваач Ж.Энхбат 26 оноогоор түрүүлжээ.

Зөвхөн эрчүүд цэц сорьдог уламжлалтай энэ удаагийн урианхай сур харваанд нийт 175 харваач цэц мэргэнээ сорьсон юм. Наадамчин олны хамгийн ахмад нь 80 настай бол хамгийн залуу нь 16 настай байжээ. Өнөө жил аймгуудын баяр наадам улсын наадмын дараа зохиогдох болсонтой холбогдуулж, өрсөлдөөн тун ширүүн байсан гэнэ. Өмнө нь дунджаар 130-150 орчим харваач урианхай сурын төрөлд цэц мэргэнээ үзэж байсан бол энэ жил зөвхөн бэлтгэлийн хүрээнд 200 гаруй харваач оролцсон тоо баримт бий гэнэ. Харин тодорхой шалтгааны улмаас зарим нь хасагдаж, нийт 175 харваач энэ наадамд оролцсон юм.

Энэ жилийн наадамд улсын мэргэн 19, спортын мастер, дэд мастер 60 гаруй харваач цэц мэргэнээ сорьжээ.

Энэ жил урианхай сур улсын наадмын сур харвааны нэг төрөл болсоор 25 жилийн ой тохиож байгаа юм.

Тэмцээний дүн

1.Жигмэдийн Энхбат – 26 оноо Говь-Алтай аймаг Дарви сум, Зэвсэгт хүчний Алдар спорт хороо “Жем интернешнл” компанийн харваач Урианхай сурын спортын мастер
2. Чимэдийн Одонхүү-25 оноо Баян-Өлгий аймаг Алтанцөгц сумын уугуул Налайх дүүрэг “Шинэ Налайх” багийн харваач Урианхай сурын мэргэн
3.Эрдэнэбатын Ганчулуун-25 оноо Баян-Өлгий аймаг Буянт сум Орхон аймаг Хангарьд спорт клуб уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр Хүдрийн ил уурхайн эксковаторын машинист
4.Лхагваагийн Мөнхцоож-24 оноо Ховд аймаг Мөнххайрхан сум Урианхай сурын спортын мастер
5.Гэрэлчулууны Сугар-Эрдэнэ -24 Баян-Өлгий аймаг Алтай сум залуу харваач

Цол зэргийн болзол хангасан:
Спортын мастер-2
-Түгжээ Ганцогт -22 оноо Баян-Өлгий аймаг Буянт сумын уугуул, урианхай сурын дэд мастер
-Гэрэлчулууны Сугар-Эрдэнэ -24 Баян-Өлгий аймаг Алтай сум залуу харваач
Спортын дэд мастер-4
-Ламжавын Отгоншар-21оноо Ховд аймаг Булган сум Лүндэг клуб
-СайнЭрийн Энхболд-21 оноо Ховд аймаг Булган сум Сонгинохайрхан дүүрэг “Цэцэнбилэгт” баг
-Ядмаагын Ганболд-21 оноо , Ховд аймаг Дуут сум
-Бүрэнөлзий Хүдэрхуяг-21 оноо Ховд аймаг Мөнххайрхан сум


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)