Уран нугараачид Туркийг зорино

 Монголын уран нугараачдын чадварыг дэлхий дахинаа өндрөөр үнэлдэг. Тиймээс ч манай олон жүжигчин гадаадын цирк үүдэд ажилладаг. Нарийн тоолох боломжгүй ч барагцаагаар 100 гаруй уран нугараач БНСУ, Америк, Орос, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсад гэрээгээр ажилладаг хэмээн “Шинэ цирк” төвийн захирал Д.Зоригт мэдээлсэн.

Тэгвэл ирэх сард энэ тоо 12-оор нэмэгдэх нь. Тус төвийн 12 уран нугараач Турк улсад аялан тоглох гэж байна. Тэд Туркийн томоохон соёл амралтын хүрээлэн, цирк, зочид буудалд зургаан сарын турш тоглолтоо тавих аж. Нугараач охид өмнө нь тус улсад аялан тоглосон туршлагатай гэнэ.

Тэд мөн “Цагаригаар наадагч” үзүүлбэр тоглох юм. Дашрамд дурдахад, тус төвийн нугараачдын “Хос хун” үзүүлбэр “Гоомарал 2010” наадмын шилдгээр тодорсон билээ. Энэхүү үзүүлбэрийн баг одоо ОХУ-ын Хабаровск хотод аялан тоглож буй.

Б.ОЮУТ



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)