УОК: 12 дугаар сарын 31-н хүртэл хилээ нээхгүй

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, Ковид-19 вирусын нөхцөл байдлын талаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. 

Тодруулбал, тус комиссоос дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал сунгах шийдвэр гаргажээ. Ингэхдээ агаарын болон авто тээврийн, төмөр замын хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг дээрх өдрийг хүртэл сунгаж буй юм.

УОК-оос гаргасан шийдвэрийг лхагва гарагт хуралдах Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн баталгаажуулж, эцсийн шийдвэрийг гаргана. Коронавирусын улмаас манай улс хилийн боомтуудаа 2020 оны хоёрдугаар сараас эхлэн хаасан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)