УОК-ын Шуурхай штабын утсаар 64,016 дуудлага хүлээн авжээ

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн холбогдолтой мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэрэглэгчдэд хүргэх, мөн иргэдээс ирүүлсэн санал, гомдол, бусад мэдээллийг хүлээн авах зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 10-аас эхлэн 18001105, 318277, 263554 тусгай дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж байгаа юм.

Тус дугаарыг ажиллуулж эхэлснээс хойш 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 64,016 дуудлага ирж, холбогдох мэдээллийг хүлээн авсан байна.

Мөн иргэдээс ирүүлсэн 3,150 гаруй гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн тухай Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)