УОК: Улсын хэмжээнд тав хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоолоо

Улсын онцгой комисс болон Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцуулж байна.

Тэрбээр "Гамшгаас хамгаалах тухай хуулийг үндэслэн арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас 17-ны 06:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гарлаа. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд хатуу хөл хорионы дэглэмд шилжиж байна. 

Энэ хугацаанд хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, шатахуун түгээгүүр, эмийн сан, эмнэлэг, худаг усан хангамж, дулаан хангамж, цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны үйл ажиллагаа, хот хоорондын хүнсний тээвэрт хязгаарлалт хийхгүй. 

Ард иргэдэд халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна. Мөн хувийн хэвшлийн байгууллагуудаасаа ажилчдаа гэрээсээ ажиллах боломжоор хангаач ээ гэж уриалж байна. Ингэж байж монголчууд энэ хүнд цаг үеийг давж чадна. Дэлхийн улс орнууд дээрх зарчмаар цар тахлыг тогтоосон" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)