УОК: Улаанбаатар хотод ГУРАВ хоногийн хөл хорио тогтоолоо

Улаанбаатар хотод гурав хоногийн хөл хорио тогтоох шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргалаа. Учир нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолооч, түүний эхнэрээс 21 хоног тусгаарлагдаад гарсных нь дараа буюу дөрөв хоногийн дараа "Ковид-19"-ийн халдвар илэрсэн. Тэдэнтэй нэгдүгээр хавьталд байсан 16 хүнийг илрүүлсэн. Бусдыг нь тогтоохоор тандалт, судалгаа үргэлжилж байна.

Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг гурав хоног хаасан. Орох нь нээлттэй гэнэ. Мөн нийслэлийн бүх шатны боловсролын байгууллага, үзвэр, үйлчилгээ, баар цэнгээний газрын үйл ажиллагааг гурав хоног зогсоож байна. Хурал, цуглаан, нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй. Шаардлагагүй бол гэрээс гарах хэрэггүй гэдгийг УОК-оос анхааруулж байна. Хүнсний дэлгүүр, супeр маркeтууд хэвийн ажиллана.