Унци алтны ханш 1970 ам.долларт хүрэв

  Ам.долларын ханш суларсан, АНУ-ын Төвбанк бодлогын хүүгээ бага түвшинд хадгалахаа илэрхийлсэн зэргээс шалтгаалж алтны үнэ сүүлийн хоёр долоо хоногийнхоо дээд түвшинд хүрснийг “Reuters” мэдээллээ. Тодруулбал, унцийнх нь ханш 1970 ам.долларт хүрсэн байна. Америк мөнгөн тэмдэгтийн ханш дөрвөн сар дараалан суларсан бөгөөд индекс нь бараг сүүлийн хоёр жилийн доод түвшинд хүрсэн нь уг таваарын үнэд нөлөөлж буйг шинжээчид тодотгожээ. Ташрамд дурдахад, 2020 он гарснаас хойш шар металлын ханш 30 орчим хувиар өсөөд буй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)