“Унци алтны ханш 1600 ам.долларт хүрч магадгүй”

алт

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдэлтэй холбоотойгоор улс төрийн тодорхойгүй байдал нэмэгдсэнээс шалтгаалж алтны ханш сүүлийн гурван долоо хоногийнхоо дээд түвшинд хүрсэн талаар “Reuters” дамжуулав. Тэрбээр “БНХАУ-тай хэлэлцээ хийхдээ АНУ-д муу тохиролцоог хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн ярьсан аж. Улмаар үнэт металлын спот ханш 1530 ам.долларт хүрчээ. OANDA компанийн ахлах шинжээч Крэйг Эрлам “Эрсдэл нэмэгдэхийн хэрээр найдвартайд тооцогддог алтны эрэлт, үнэ өсөж байна. Улс төр, санхүүгийн тодорхойгүй байдал нэмэгдэх нь алтны ханшид эергээр нөлөөлдөг” хэмээн тодотгожээ. OCBC банкны шинжээчид “Богино хугацаанд унци алтны ханш 1600 ам.долларт хүрч өсөхийг үгүйсгэхгүй” хэмээн тэмдэглэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)