Унтаж байхдаа ч та өөрийгөө илэрхийлдэг

Хүн бүр өөрийн гэсэн зан авирын онцлогтой.  Энэ нь унтах үед ч илэрдэг гэвэл сонин байна уу. Өөрөөр хэлбэл, биеийн байрлал,  унтдаг цаг хугацаа зэргээр тухайн хүний зан байдлыг тодорхойлж болдог гэнэ. Алдарт Чарлз Диккенс толгойгоо ямагт хойд зүгт чиглүүлэн унтдаг байсан бол да Винчи дөрвөн цаг тутамд 20 минут унтаж, амардаг зуршилтай байж. Хүн бүр унтахдаа биедээ эвтэйхэн байрлалаар хэвтдэг. Дээшээ, эсвэл түрүүлгээ харж унтаж  чаддаггүй хүн байдаг. Тэгвэл энэ нь хувийн зан чанартай нь холбоотой аж. Та яаж унтдаг вэ. Хэвтрийнхээ хэвшсэн байрлалаараа зан байдлаа танадаад үзээрэй. Нойр судлаач, шинжээчид ингэж тодорхойлжээ.

Дасан зохицогч

Зүүн, эсвэл баруун тийш буюу хажуулдаж, тэгээд бас хөл, гараа нугалахгүй  унтдаг бол та байр суурийг илүүд үздэг нэгэн. Унтаж, амрахдаа хүртэл цэх, цэг байгаа нь дүрэм журмыг биелүүлэгч, аливаад дасан зохицох чадвар өндөртэй. Та бусадтай хэл амаа амархан олдог учраас багаар ажиллахад гардаг бэрхшээлийг хялбархан давж чаддаг. Та энэрэнгүй, хариуцлагатайн дээр дэндүү итгэмтгий.

Зөвлөгч, тайтгаруулагч 

Хажуу тийш хараад, гараа цээжин тус газарт, паралел  байрлуулж унтдаг хүмүүс их нээлттэй, бусдын сэтгэлийг татах чадвартай байдаг. Тэдэнд сэтгэлээ нээж, ярилцахад амар бөгөөд сайхан зөвлөгөө өгч, тайвшуулдаг. Гэхдээ та шийдвэр гаргахдаа олон талаас нь эргэцүүлж, эргэлздэг. Инэгэж байж гаргасан эцсийн шийдвэртээ харин маш үнэнч, тууштай байж чаддаг.

 

Амьдралаа алхам бүрт төлөвлөгч 

Номхон зогсох тушаал авсан цэрэг шиг, тэгээд дээш харж унтдаг хүн бүхнийг яг хуваарь, төлөвлөгөөний дагуу хийдэг. Амьдралаа нарийн төлөвлөгч гэсэн үг. Ингээд зогсохгүй ямар ч асуудалд маш тодорхой ханддаг, эмх цэгцтэй, яв цав гүйцэтгэгч.  Зарчимч байдлыг эрхэмлэгч та тйим ч нээлттэй хүн бишийн дээр багаар бус, ганцаараа ажиллах дуртай.

 

Эрх чөлөөг эрхэмлэгч 

Түрүүлгээ харж, хөлөө жийгээд, гараа толгойн тус газартаа авчирч, дэрэн дороо хийж, толгойгоо хоёр тийш нь ээлжлэн эргүүлж  унтдаг хүмүүс эрх чөлөөг эрхэмлэгч. Аз туршиж, эрсдэлтэй алхам хийхээс айдаггүй. Маш нээлттэй, зугаа цэнгэлд дуртай. Та бол амьдралын сонголтоо амархан хийдэг, хурц нэгэн. Хурц гэдэг нь зан байдлын хувьд биш, амьдралд тод өнгөтэй гэсэн үг. Эрх мэдэл, албан тушаалд дуртай, шүүмжлэлд их эмзэглэдэг. Эгц уналт хэмээн нэрлэдэг ийм байдалтай унтдаг хүн захирч тушаадаг зантай ч, түүнтэй байхад хаана ч, хэзээ ч уйдахгүй. Тэрбээр өөрийгөө ч уйдахгүйгээ сайн мэднэ.

Хэнийг ч, ямар ч үед аврагч

Эрх чөлөөг эрхэмлэгчийн байрлалыг эргүүлж буюу дээш харж унтдаг бол та тун элгэмсэг, нөхөрсөг аж. Амьдралыг үнэлж чаддаг та хэнтэй ч хэл амаа ололцлж дөнгөнө. Инйм хүмүүс маш сайн найз байж чаддаг, итгэлтэй хань болохоос гадна бусдыг анхааралтай, тэвчээртэй сонсдог онцгой сайн талтай. Тэд бусдын хүч хөдөлмөр, сэтгэлийг үнэлдэг. Бас бусдад чин сэтгэлээсээ тусалж, хүнд үед “Надад хамаагүй, би танихгүй, мэдэхгүй” гээд хаяад явж зүрхлэхгүй тийм л хүн. Энэ байрлалыг “Алив тэврэх үү” гэж нэрлэдэг юм байна.

Сэтгэлээ далдлагч

Та ингэж унтдаг уу, тэгвэл үүнийг хэвлий дэх ургийн байрлал гэдэг. Нэг, эсвэл хоёр өвдгөө нугалаад,  тохойгоо цээжин тус газартаа байрлуулж, гараа толгой дороо эвж, эсвэл дэрэн дээр тавьж унтдаг хүн ширүүн, өөртөө итгэлтэй харагдах ч, энэ нь бодит байдалтай жаахан зөрнө. Ингэж унтдаг хүмүүс эмзэг сэтгэлтэй, дотоод ертөнцөө сайн далдлагч байдаг. Та  аливаа асуудлыг  хэт их анхаарч, сэтгэлдээ дэндүү ойр хүлээн авдаг. Бүр жижиг зүйлийг ч зүгээр өнгөрүүлэлгүй, хэн, юу гэх бол гэж санаа зовдог. Тиймээс бусдын зовлон, уй гашууг өөрийнх мэт ойлгож, сэтгэлээ хуваалцаж чаддаг давуу талтай. Бусдыг хэн бүхнээс илүү ойлгогч гэж болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)