Унадаг дугуйг хөнгөлөлттэй үнээр худалдах нь

Өмнөговь аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газрынхан хамтран “Эко Өмнөговь” төслийн хүрээнд “Автомашинаас татгалзъя, Ажилдаа дугуйгаар явъя” аян эхлүүлжээ, Үүний үр дүнд дугуйтай хамт олон, сайн тоноглосон дугуй, дугуйтай сайхан хос, дугуйтай гэр бүл зэргээр шалгаруулан, ирэх бямба гарагт урамшуулах болжээ. Ингэхдээ дугуйн өмсгөл, хамгаалалтын хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг харгалзах аж. 

Мөн сонирхолтой үзүүлбэр, туг сүлжих зэрэг тэмцээн зохион байгуулахаас гадна хөнгөлөлттэй үнээр дугуйн худалдаа зохион байгуулна. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд дугуйн зогсоолтой болохыг Засаг дарга нь үүрэгдэж, автомашинаас татгалзсан албан хаагчдыг хөдөлмөрийн дотоод журмын дагуу урамшуулах, дэмжлэг үзүүлэхийг уриалжээ.

Дугуйгаар ажилдаа явах аян ирэх наймдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх юм байна. Ингэснээр иргэдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, эдийн засагт хэмнэлт гаргаад зогсохгүй, байгаль орчны бохирдол багасаж, авто замын түгжрэл буурахаас авхуулаад эерэг өөрчлөлт гарна гэж үзжээ. Ташрамд дурдахад, Өмнөговь аймгийн Даланзадгад сумд дугуйн 6.9 км урт зам бий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)