Унаач хүүхдээ амбаарт оруулан ташуураар зодож гарыг нь хугалсан М гэгч этгээдийн хэргийг шалгаж байна

Төв аймгийн Баянчандмань суманд 2019 оны наймдугаар 8-нд нэгэн ургийн баяр болж даага уралджээ. Харин уралдааны дараа даагыг нь түрүүлүүлсэнгүй гэж М гэгч нь 67 дугаартай 10 настай унаач хүүг амбаарт оруулан зодож гарыг нь хугалсан хэрэг гараад байгаа. Үүний дагуу Төв аймгийн Цагдаагийн хэлтсээс хэргийг тодруулахаар ажиллаж байна. Шалгалтаар гэмтлийн зэргийг тогтоож, холбогдогч, гэрчийг тогтоох аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)