Умард Солонгос дахин хоёр үл мэдэгдэх пуужин харважээ

Өнөөдөр /2019.09.10/ БНАСАУ Японы тэнгисийн зүгт  үл мэдэгдэх хоёр пуужин харвасан талаар БНСУ-ын Зэвсэгт хүчин мэдээлжээ. Цэргийнхний мэдээлж буйгаар пуужингууд Өмнөд Пёнган мужаас зүүн чиглэлд харвасан байна. "Манай зэвсэгт хүчин нөхцөл байдлыг ажиглаж, бэлэн байдалд байна" гэж Штабын дарга нарын хорооны мэдэгдэлд тэмдэглэжээ. БНСУ, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулийг эсэргүүцэх зорилгоор БНАСАУ өнгөрсөн долдугаар сарын сүүлээс хойш хэд хэдэн пуужин харвасан юм. Хэдийгээр Сөүл, Вашингтоны цэргийн сургууль өнгөрсөн сард дууссан боловч Пёньян туршилтуудаа үргэлжлүүлсээр байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)