Умард Солонгосын Арми бэлэн байдалд байна

ПХЕНЬЯН. /СИНЬХУА/. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир зэвсэгт хүчнийхээ цэргийн сургуулилтыг үзлээ гэж Солонгосын төв мэдээллийн агентлаг мэдээлжээ.

     Умард Солонгосын агаарын, тэнгисийн болон явган цэргийн анги нэгтгэлүүд болзошгүй халдлагаас сэргийлэн цохилт өгөх чадвартай гэдгээ харуулах зорилгоор цэргийн сургуулилт хийсэн байна. Солонгосын ардын армийн хөгжил орчин үеийн шаардлагад нийцсэн, довтлох чадалтай хувьсгалт арми болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ким Чен Ир мэдэгдсэнийг  Солонгосын төв мэдээллийн агентлаг уламжилжээ. Умард Солонгосын зэвсэгт хүчний цэргийн сургуулилт, хаана, хэзээ болсон талаар тодорхой мэдээлээгүй байна.

     Умард солонгосчууд жил бүр зохион байгуулдаг өвлийн цэргийн сургуулилтаа хийсэн бөгөөд Ким Чен Ир үүнийг шалгасан гэсэн мэдээлэл ирээгүй гэж Өмнөд Солонгосын БХЯ мэдээлжээ. 1950-1953 оны Солонгосын дайн хоёр талын зөвшилцлөөр түр зогссон бөгөөд найрамдлын гэрээ байгуулаагүй учир хоёр Солонгос одоо ч цэрэг, техникийн байнгын бэлэн байдалд байдаг юм.

С.Отгонбаяр


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)