Умард мөсөн далайн цэвдэг хөндсөн түймэр

Умард мөсөн далай

Умард мөсөн далай орчимд дэгдсэн ойн түймэр нь мөс болон мөнх цэвдгийн хайлах хурдыг түргэтгэж, хөрсөнд олон мянган жил хадгалагдсан хүлэмжийн хий агаарт дэгдэхэд хүргэж байна. Нөгөөтээгүүр, Хойд туйлын цас, мөсөн хучлагыг түймрийн утааны тортог бүрхвэл дэлхий бүр ч дулаарахад нөлөөлж мэдэх юм. 5-10 дугаар сард дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт ойн түймэр байнга гардаг ч энэ жилийнх цар хүрээгээрээ сүүлийн 16 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсныг судлаачид тэмдэглэжээ. 

Түймэр умард руу улам бүр давшиж байгаа нь ойн түймэр хүлрийнх (хүлрээс нүүрс үүсдэг) болж мэднэ хэмээн тэд болгоомжилж байна. Хүлэр нь их хэмжээний нүүрстөрөгч агуулдаг учир шатвал агаар мандалд үлэмж хэмжээний нүүрс-хүчлийн хий ялгаруулах юм. “Коперник” төслийн Европын агаар мандлын судалгааны албаны эрдэм шинжилгээний ахлах ажилтан Марк Паррингтоны хэлснээр, өнгөрсөн зургадугаар сард дэгдсэн түймрүүдийн улмаас 100 мегатонн буюу 100 сая тонн нүүрсхүчлийн хий агаарт цацагджээ. 

Тус алба өнгөрсөн зургадугаар сараас эхлэн Умард мөсөн далайн туйлын цагариг дотор ойн эрчимтэй бөгөөд удаан үргэлжилсэн 100 гаруй түймрийг ажигласан байна. Манай гараг халахын хэрээр цэвдгийн хэмжээлшгүй их хүлэр, мөнх цэвдэг хайлж, их хэмжээний нүүрстөрөгч ялгарна. Дарагдаж байсан нүүрстөрөгч түймэрт шатаж, агаар мандалд нүүрсхүчлийн хий ялгарсаар буй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)