Улсын хэмжээнд 17.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 40.9 хувьтай байна

Сонгуулийн Ерөнхий хорооноос 17.00 цагийн байдлаар санал хураалт ямар явцтай байгааг танилцууллаа. 17.00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 40.9 хувьд хүрчээ. 21 аймгаас 10 аймгийн сонгогчдийн  50 хувиас дээш хувь нь саналаа өгч сонгуулийн ирцээ хангасан бол Нийслэлийн Багахангай дүүргийн ирц 52.7 хувьд хүрч ирц баталгаажсан байна.

Хамгийн өндөр ирцтэй аймаг болох Сүхбаатар аймгийн ирц 61 хувьтай байгаа бол ирц хангалтгүй аймгууд нь Дархан-Уул, Орхон аймаг бөгөөд тус аймгуудад сонгогчдын ирц  33 хувьтай байгаа ажээ.

 

Архангай аймаг- 55.03 хувь

Баян-Өлгий аймаг- 56.9 хувь

Баянхонгор аймаг- 54.5 хувь

Булган аймаг- 48.1 хувь

Говь-Алтай аймаг- 56.2 хувь

Говьсүмбэр аймаг- 46.6 хувь

Дорноговь аймаг - 45.3 хувь

Дорнод аймаг- 44 хувь

Дундговь аймаг- 46.3 хувь

Завхан аймаг- 62.33 хувь

Өвөрхангай аймаг- 50.9 хувь

Өмнөговь аймаг- 48.7 хувь

Сүхбаатар аймаг- 61.40 хувь

Сэлэнгэ аймаг- 45.5 хувь

Төв аймаг- 50.4 хувь

Увс аймаг- 56.6 хувь

Ховд аймаг- 57.1 хувь

Хөвсгөл аймаг- 44.2 хувь

Хэнтий аймаг- 49.9 хувь

Дархан-Уул аймаг- 32.8 хувь

Орхон аймаг- 31.6 хувьтай санал хураалтанд оролцжээ. Аймгуудын хэмжээнд 49.1 хувь буюу нийт 520.089 сонгогч саналаа өгсөн дүн мэдээ гарсан байна.. 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)