Улсын хэмжээнд НДШ төлж буй ажилчдын 40 хувь нь НЭГ саяас дээш цалинтай

Үндэсний статистикийн хорооноос Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны эхний хоёр сарын байдлын тайланг танилцууллаа. Шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан ажиллагчдын 

  • 46.4 мянга буюу 7,1 хувь нь 240,000 хүртэлх төгрөгийн цалинтай, 
  • 112.2 мянга буюу 17,2 хувь нь 240,001-500,000 төгрөгийн цалинтай, 
  • 213.3 мянга буюу 32,7 хувь нь 500,000-900,000 төгрөгийн цалинтай, 
  • 140.9 мянга буюу 21,6 хувь нь 900,000-1,300,000 төгрөгийн цалинтай,
  • 36.2 мянга буюу 5,6 хувь нь 1,300,000-1,500,000 төгрөгийн цалинтай,
  • 103.3 мянга буюу 15,8 хувь нь 1,500,000 төгрөгөөс дээш цалинтай байна

Мөн нийслэл хотод нийт хөдөлмөр эрхлэгчдийн дундаж цалин 1.2 мянган төгрөг байна. Энэ нь улсын дунджаас 135,4 мянган төгрөгөөр их байгаа юм. 

Түүнчлэн ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.5 сая төгрөг, харин зочид буудал, байр, орон сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 704.2 мянган төгрөг байгаа аж. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)