Улсын төсвөөс ирэх жил 1.6 их наядын хөрөнгө оруулах нь

Засгийн газраас Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлээд буй. Уг төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 1.38 их наяд төгрөгийн 1031 төсөл, арга хэмжээг тусгажээ. Түүнчлэн концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлсэн таван төсөл, арга хэмжээний эргэн төлөлтөд 224.8 тэрбум төгрөг зарцуулах нь. Ингэснээр 2021 онд нийт 1.6 их наяд төгрөгөөр 1036 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх юм байна. Үүнээс ирэх онд 368.1 тэрбум төгрөгийн 389 төсөл, арга хэмжээ шинээр эхлүүлэх аж. Мөн он дамжин хэрэгжүүлэх 1.24 их наяд төгрөгийн 647 төсөл, арга хэмжээ байгаа гэнэ. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх онд боловсрол, шинжлэх ухааны салбарын 356.7 тэрбум төгрөгийн 336, эрүүл мэндийн 75.9 тэрбумын 86, зам, тээврийн хөгжлийн салбарын 236.6 тэрбумын 106, барилга, хот байгуулалтын 179.5 тэрбумын 168, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 31.1 тэрбум төгрөгийн 43 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)