Улсын тусгай хамгаалалтын газрын удирдлагуудад мотоцикл гардууллаа

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга нарт 210 мотоциклийг өнөөдөр гардуулан өглөө.

Эдгээр мотоциклийг худалдан авахад улсын төсвөөс 411 сая гаруй төгрөг зарцуулсан байна. Мөн 24 хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагчид, 21 сав газрын захиргаадад хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж буй .

Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “2014 оноос хойш зургаан жилийн турш байгаль хамгаалагчдыг мотоциклоор хангаж байгаагүй. Харин өнөөдөр ZS200-6 хүчин чадалтай мотоциклыг гардуулж байгаадаа баяртай байна. Энэ жил БОАЖ-ын яам нь байгаль хамгаалагчиддаа зориулан нийт гурван үе шаттай үйл ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Төлөвлөгөөний эхний үйл ажиллагаа нь өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө” гэв.

Өнөөдрийн байдлаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тоо 120 болж улсын газар нутгийн 21% буюу нийт 32,8 сая га талбайг хамарч байна.

Б.Чингүүн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)