Улсын Онцгой комисс шуурхай хуралдаан зарлалаа

Монгол Улсад “Ковед – 19” өвчний халдвартай гурван иргэн зөөвөрлөгдөн орж ирсэнтэй холбоотойгоор Улсын Онцгой комисс өнөөдөр 11:00 цагаас шуурхай хуралдаан зарлалаа.

Хуралдаанаар коронавирус өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, халдварыг тархаахгүй байх, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ.

Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор энэ сарын 15-нд эх орондоо ирсэн иргэдээс гурван хүн шинжилгээгээр коронавирус өвчний халдвартай болох нь тогтоогдоод байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)