Улсын наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд бай шагнал, цол, чимэг олголоо

Шадар сайд Я.Содбаатар энэ сарын 17-нд баяр наадмын үзүүр, түрүүний болон шөвгөрсөн бөхчүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, бай шагнал, цол чимэг олгосон юм. Төрийн их баяр наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн П.Бүрэнтөгс, үзүүрлэсэн Монгол Улсын аварга Н.Батсуурь, их шөвөгт үлдэж улсын заан цолоо баталсан Б.Пүрэвсайхан, шинээр улсын зааны болзол хангасан М.Бадарч нарт бай шагналыг гардуулав.

Монгол Улсын аварга Н.Батсуурьт тод сонин, улсын заан Б.Пүрэвсайханд саруул сайжрах, улсын арслан Р.Пүрэвдагвад үнэн зоригт, тав давж улсын начин цолоо баталсан Б.Орхонбаярт өсөх идэр чимэг олгож, тав давсан улсын харцага О.Хангайд зохион байгуулах хорооны шийдвэрээр өсөх идэр чимэг нэмлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)