Улсын мэргэн сайд

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат саяхан Сэлэнгэ аймагт ажиллаж, иргэдтэй уулзжээ. Сайдаар томилогдсон жил гаруйн хугацаанд чамлахааргүй ажил хийж яваа энэ эрхэмтэй уулзаж, санал бодлоо хэлэх хүсэлтэй хүн цөөнгүй байсан учраас багтаамжийг нь бодож Спорт цогцолборыг сонгосон юм байна.

Хажуугийн танхимд нь хүмүүс шагай харваж байсан гэнэ. Уулзалт дууссаны дараа сайд тийш орж, харваад шууд л байгаа оносонд зарим хүн ихэд гайхжээ. Өндөр биетэй энэ эрхэм залуудаа волейбол сайн тоглодог, зэрэгтэй тамирчин байсан. Үүнийг нь хүмүүс мэдэх ч байх, бас гайхах ч үгүй биз. Тэгвэл олны тэр бүр мэдэхгүй бас нэг авьяас Д.Эрдэнэбат сайдад байдаг нь шагай харвах аж.

Бүр Улсын мэргэн цолтой харваач юм байна. Тэрбээр Сэлэнгэ нутгийн хүү учраас тэндхийн зарим иргэн үүнийг нь мэдэж, “Улсын мэргэн хүн энэ зэрэгтэй харвалгүй яах вэ” гэж байжээ. УИХ-ын гишүүн, сайд эрхмийн дотор тал талын авьяастай тамирчин “амьдардаг” юм байна шүү.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)